Багануур дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсээс санаачлан зохион байгуулж буй “ОЮУНЛАГ” лигийн II улирлын “Quiz Day” төрөлд Боловсрол сургуулийн Б.Отгонцэцэг багштай “Социаль хүрээ” баг 46.8 оноо авч, тэргүүн байр эзлэн анхны цомоо гардан авлаа. 


Мөн нийлбэр дүнгээр ахлах насны ангиллын баруун бүсэд Б.Отгонцэцэг багштай “Социаль хүрээ”, дунд насны ангилалд Э.Заяатүшиг багштай “Сэтгэхүйн легион” багууд тус тус онооны самбарыг тэргүүлж, оюун ухаан, мэдлэг чадвар, багаар ажиллах ур чадвараараа амжилтаа бататгаж байна.

Амжилт бүхэн хичээл зүтгэлийн үр шим! Оюун ухаан, мэдлэг чадвараа сорин өрсөлдөж буй нийт баг, багш нартаа баяр хүргэж, лигийн дараагийн төрлүүдэд өндөр амжилтын буухиа үргэлжлүүлэхийг хүсэн ерөөе!
Мөн ангийн хүүхдүүдээ идэвхитэй хамруулан хамтран ажиллаж байгаа АУБ нартаа баярлалаа
