
Сурагчдын авьяас, сонирхол, хүсэл мөрөөдөл, нуугдмал чадварыг нээн илрүүлэх, өөрийн сонирхолд нийцсэн шинэ зүйлсийг туршин суралцах боломжийг бүрдүүлэх, улмаар өөрийгөө хөгжүүлэх, ирээдүйн зорилго, мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлоход дэмжлэг үзүүлэх “Мөрөөдлийн гараг” төрөлжсөн сургалтыг Насан туршийн суралцахуйн төв, Боловсролын хэлтэстэй хамтран зохион байгуулж байгаа билээ.