
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороотой хамтран “Хамгаалагч” аяныг 2 сарын турш зохион байгуулж байгаа бөгөөд тус аяны хүрээнд Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын мэргэжлийн багийг урьж дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 60 багш, 600 хүүхдийг хамруулан “Найрамдал Экипаж-2026” хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа.

“Найрамдал Экипаж-2026” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Төгөлдөр, Засаг даргын орлогч Б.Балжинням, Прокурорын газрын дарга Б.Ганбулган, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Т.Хашлянхуа, Найрамдал цогцолборын Хүүхэд хөгжлийн хэлтсийн дарга, ерөнхий менежер Д.Оюундэлгэр нар оролцож амжилт хүсэн үг хэллээ.

Тус хөтөлбөрөөр “Би ба бид” тоглоомын өртөө, “Эрүүл Монгол хүн” хөдөлгөөн, эрүүл дадал зэрэг хөтөлбөрүүдээр хүүхдийн оролцоонд суурилсан тоглоом, багийн дасгалаар эерэг харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж, үе тэнгийн дээрэлхэлтийг таних, тусламж хүсэх, бусдыг хамгаалах ойлголт, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэхээс гадна дүүргийн ЕБС-ийн 60 багшид “Тоглоомд суурилсан арга зүй” сургалтыг “Найрамдал” цогцолборын арга зүйч П.Ариунзаяа , “Иог ба стресс менежмент сургалт”-ыг Монголын Иогийн холбоотой хамтран зохион байгууллаа.
Хамтран зохион байгуулсан та бүгдэд талархал илэрхийлье