💉 Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт амжилттай зохион байгуулагдлаа.
Нийслэлийн ерөнхий боловсролын Боловсрол сургууль нь сурагчдын эрүүл мэндийг хамгаалах, томуу болон томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор вакцинжуулалтыг зохион байгууллаа.
📌 Вакцинжуулалтад:
👧🏻👦🏻 1–3 дугаар ангийн 462 сурагч — эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийн үндсэн дээр
👩🏻🏫 Сургуулийн 54 багш, ажилтан тус тус хамрагдлаа.
💉 Вакцинжуулалтад БНСУ-ын 4 цэнт (дөрвөн цэнт) томуугийн вакцин хэрэглэсэн болно.
Энэхүү үйл ажиллагаа нь сурагчид болон сургуулийн хамт олны эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн чухал ажил боллоо.
🌷 Хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч, вакцинжуулалтад хамрагдахыг зөвшөөрсөн эцэг эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье.
Эрүүл мэндээ хамгаалж, өвчлөлөөс урьдчилан сэргийлцгээе! 💙











Visit Today : 77
Visit Yesterday : 173
Total Visit : 381051