'; Боловсрол цогцолбор сургууль » 🏥 СУРАГЧДЫН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

🏥 СУРАГЧДЫН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Сурагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх зорилгоор сургуулийн хэмжээнд эрт илрүүлгийн үзлэгийг 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.

Тус үзлэгт:
📌 1 дүгээр ангийн 7 бүлэг
📌 6 дугаар ангийн 6 бүлэг
📌 10 дугаар ангийн 6 бүлгийн нийт 730 сурагч хамрагдаж байна.

🩺 Анхан шатны үзлэг

Анхан шатны үзлэгээр сурагчдын биеийн жин, өндөр, биеийн жингийн индекс (БЖИ), бүсэлхийн тойрог болон харааны чадварыг шалгаж байна.

Мөн 6 дугаар ангийн сурагчдад нурууны муруйлт, тавхайн хавтгайралтыг илрүүлэх үзлэг хийж, 10 дугаар ангийн сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг үнэлэх үзлэгийг зохион байгуулж байна.

Одоогийн байдлаар 6 болон 10 дугаар ангийн сурагчдын анхан шатны үзлэг дууссан бөгөөд 1 дүгээр ангийн сурагчдын үзлэг үргэлжилж байна.

👩‍⚕️ Дараагийн шатны үзлэг

2026 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 6 дугаар ангийн сурагчдыг өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын нарийвчилсан үзлэгт хамруулж эхэллээ.

Эрт илрүүлгийн үзлэгт хамруулахтай холбоотойгоор эцэг эх, асран хамгаалагчдаас зөвшөөрлийн хуудсыг урьдчилан авч, үзлэгийг үе шаттайгаар зохион байгуулж байна.

💚 Эрүүл хүүхэд — аз жаргалтай ирээдүй!

 

Мэдээлэл оруулсан Bolovsrol

Сэтгэгдэл бичих

Та емэйл хаягаа зөв оруулах ба одтой хэсгийг заавал бөглөнө үү *

*
*