МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН АРХИВЫН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 92 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА.
Энэхүү баярыг дүүргийн хэмжээнд байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнуудын дунд тэмдэглэн өнгөрүүлдэг ба өнөөдөр баярын хурлыг зохион байгууллаа.
Хурлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баттүшиг нээж ИТХ-ын дарга С.Даваасүрэн мэндчилгээ дэвшүүллээ.
ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Туяа “Багануур дүүргийн архивын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт илтгэл тавьсан юм.
Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ойн өдрийг тохиолдуулан архивын хууль тогтоомж, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр эрхэлсэн ажилдаа амжилт гарган, идэвх санаачлагатай ажилласан ажилтан, албан хаагчдыг шагнаж урамшууллаа.
Мөн 4 жил тутамд зохион байгуулагддаг Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт амжилттай дүн үзүүлсэн тэргүүний байгууллага, ажилтан албан хаагчдыг шагнаж урамшууллаа.
Тэргүүний ажилтан, албан хаагчаар
1-р байранд Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори Боловсрол цогцолбор сургуулийн архивын эрхлэгч Ч.Цэндсүрэн шагнагдсан юм.
Монгол улсын Засгийн газрын 150 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, Архивын улсын үзлэгт “Бүрэн хангалттай” дүгнэгдсэн 12 байгууллагад Нийслэлийн салбар комиссоос “БАТЛАМЖ” ирүүлснийг гардууллаа.
Энэ үеэр “Иргэдийн амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн чанар, үр дүнг сайжруулах аяныг энэ оны 5 сараас 10 дугаар сарыг дуустал 6 сарын хугацаатай зарласан ба аянд идэвх санаачлагатай оролцож, бусдыгаа манлайлсан 4 байгууллагыг, мөн архив, бичиг хэргийн ажилтнуудын дунд зохион байгуулсан тэмцээнд түрүүлсэн баг тамирчдын шагналыг гардуулан өглөө.
Үйл ажиллагаанд Соёлын ордны уран бүтээлчид ая дууны дээжээс өргөн барилаа.