'; Боловсрол цогцолбор сургууль » ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД АМЖИЛТ ГАРГАСАН БАГШ, СУРАГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД АМЖИЛТ ГАРГАСАН БАГШ, СУРАГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Дүүргийн Засаг даргын санаачилсан “Элсэлтийн ерөнхий шалгалтад 750 ба түүнээс дээш оноо авсан ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад урамшуулал олгох 400:400” журмын болзлыг хангасан багш, сурагчдад өнөөдөр урамшууллыг гардуулан өглөө.👉Урамшууллыг ИТХ-ын дарга Т.Отгонболд, Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн болон дүүргийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэлээ.✅2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн 400*400 хөтөлбөрт анх 16 сурагч 9 багш тус журмын болзлыг хангаж 11,5 сая төгрөг, 2019 онд 5 сурагч, 4 багшид 3,8 сая төгрөг, 2020 оны хичээлийн жилд 13 сурагч, 10 багш 10,1 сая төгрөгийн урамшууллыг авч байсан юм.✅Харин 2021 онд 11 багш, 12 сурагчид 9,9 сая төгрөгийн урамшууллыг олгоод байна.💐Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт үзүүлсэн ерөнхий боловсролын сургуулийн багш, шилдэг төгсөгчдөдөө ажил хөдөлмөр, сурлагын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе👏👏👏

Мэдээлэл оруулсан Bolovsrol complex

Сэтгэгдэл бичих

Та емэйл хаягаа зөв оруулах ба одтой хэсгийг заавал бөглөнө үү *

*
*