'; Боловсрол цогцолбор сургууль » Залуучуудын зөвлөлийн ээлжит хурал

Залуучуудын зөвлөлийн ээлжит хурал

Залуучуудын зөвлөл ээлжит хурлаа хийлээ. Энэхүү хурлаар өнгөрсөн хагас жилийн тайланг зөвлөлийн дарга Л.Пүрэвсүрэн танилцууллаа. Мөн удирдах зөвлөлийн гишүүн мэдээллийн технологийн багш Н.Цэнхэрхэрлэн удирдах зөвлөлийн гишүүнчлэлээс татгалзаж зөвлөлийн гишүүдийн 100%-ийн саналаар ТНУ-ы багш Б.Чулуунбат нөхөн сонгогдлоо.

Энэ хичээлийн жилд залуучуудыг зөвлөлийн гишүүдийг 4 баг болгон хувааж 4 улиралд 4 томоохон ажлыг зохион байгуулах төлөвлөгөөтэйгээр ажиллахаар боллоо.

Залуучууд маань идэвх санаачлагтай байж, дуу нэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулах гэж байгаад баяртай байна.

Мэдээлэл оруулсан Bolovsrol complex

Сэтгэгдэл бичих

Та емэйл хаягаа зөв оруулах ба одтой хэсгийг заавал бөглөнө үү *

*
*