'; Боловсрол цогцолбор сургууль » ТУСГАЙ” БОЧИ”-ГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТАД БИЕИЙН ТАМИРЫН 4 БАГШ ХАМРАГДЛАА

ТУСГАЙ” БОЧИ”-ГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТАД БИЕИЙН ТАМИРЫН 4 БАГШ ХАМРАГДЛАА

✅Тус төвийн тусгай хэрэгцээт танхимын арга зүйч Б.Ариунаагийн санаачлагаар “Тусгай Бочигийн дасгалжуулагч бэлтгэх анхан шатны сургалт-2023” сургалтын үйл ажиллагааг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамирын багш нар болон ХБХ-тэй ажилладаг эцэг эх, асран хамгаалагч нарын дунд зохион байгууллаа.

✅Уг сургалтын зорилго нь Дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй болон оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд, залуучуудыг спортоор хөгжүүлж, нийгэмд тэгш оролцоотой байхад дэмжлэг үзүүлэх явдал байлаа.

✅Хөгжлийн бэрхшээлтэй болон Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд, залуучуудын “Бочи” спортын багтай болсноор ялгаатай хөгжилтэй хүүхдүүд маань өөрсдийгөө нээсэн, өөртөө итгэлтэй болж нийгмийн оролцоо нь идэвхтэй байх үр дүнг хүлээж уг спортыг хөгжүүлэхээр төлөвлөн эхний сургалтаа “Тусгай олимпийн хороо”-той хамтран зохион байгууллаа.

Сургалтад тус цогцолбор сургуулиас 4 биеийн тамирын багш хамрагдлаа.

Мэдээлэл оруулсан Bolovsrol complex

Сэтгэгдэл бичих

Та емэйл хаягаа зөв оруулах ба одтой хэсгийг заавал бөглөнө үү *

*
*