Анх удаа дэлхийн аваргад оролцож байгаа Багануур дүүргийн Лаборатори БОЛОВСРОЛ ЦОГЦОЛБОР сургуулийн 9-7 ангийн сурагч Scutimind клубын тамирчин О.Наранзул маань 14-хөн насандаа ОУ-ын Мастер, Их Мастер цолны болзолыг давхар хангаж түүндээ итгэхгүй, дэндүү их баярлаж буй гайхалтай мөч. Сургуулийн нийт багш сурагчид бүгд чамаар бахархаж баярлаж байна.
Багануур дүүргийн Монголын Оюун Ухааны Академийн гайхамшигтай амжилтыг бүтээсэн багш нартаа халуун баяр хүргэе.
Их Мастер цолны болзол нь 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 5500 давуулах ёстой бөгөөд тухайн жилдээ хамгийн өндөр оноотой тавхан тамирчинд олгодог маш хатуу шалгууртай цол юм.
Их Мастер цолыг манай улсаас энэ жил гурван тамирчин хүртсэн бөгөөд 13 жилийн хугацаанд 15 Их Мастер цолтонтой болсон байна.