ЕБС-иудаас шилдгээр шалгарсан 10-16 насны бага, дунд, ахлах ангийн 18 багийн 216 тамирчид “Багануур сурагчдын лиг” сагсан бөмбөгийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна.
Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг 2009 оноос хойш жил бүр уламжлал болгон амжилттай зохион байгуулсаар ирсэн.
Энэхүү тэмцээнд тэргүүн байр эзэлсэн баг тамирчид 2 сарын 17-21-ний өдрүүдэд Нийслэлийн аварга шалгаруулах “Улаанбаатар лиг” шигшээ тэмцээнд дүүргээ төлөөлж оролцох эрхтэй болох юм. Боловсрол цогцолбор сургуулиас “Улаанбаатар лиг” нийслэлийн аварга шалгаруулах сурагчдын сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох эрхээ бага насны охид, хөвгүүд, ахлах насны хөвгүүд авлаа.
Тэмцээнд оролцож буй баг тамирчдад амжилт хүсье.


