'; Боловсрол цогцолбор сургууль » СУРГУУЛИЙН СОЁЛОО ХЭРЭГЖҮҮЛЦГЭЭЕ.

СУРГУУЛИЙН СОЁЛОО ХЭРЭГЖҮҮЛЦГЭЭЕ.

Заавал баримтлах 6 дадал хэвшил

1. МЭНДЛЭХ, ХҮНДЛЭХ

(Жижүүр анги болон багш, удирдлага, гаднаас орж ирсэн бүх хүнийг угтан авч мэндэлнэ. Багш, ажилтан, суралцагч бүр сургуульдаа орж ирээд малгайгаа авч зогсоод мэндлэнэ. “Өглөөний мэнд”, “Өдрийн мэнд”

2. ДҮРЭМТ ХУВЦСАА ӨМСӨХ

Суралцагч бүр хичээлд дүрэмт хувцсаа цэвэр цэгцтэй өмсөнө. Биеийн тамирын хичээлд сургуулиас батлагдсан зориулалтын спортын хувцсаа өмсөнө.

3. ЦАГ БАРИМТЛАХ

“Яг цагтаа бүгд цугтаа” уриаг хэрэгжүүлж, хичээл эхлэхээс 10-15минутын өмнө ирсэн байна.

4. ЦЭВЭР ЦЭГЦТЭЙ БАЙХ

Хариуцсан анги, танхим, заал талбайд эмх цэгц, цэвэр нямбай, гамтай хандаж, цэвэрлэгээг тогтмол хийж хэвшинэ.

5. ЗӨВ ХООЛЛОХ

Өглөө, өдөр хичээлдээ ирэхдээ цай хоолоо тогтмол ууна. Зөв, эрүүл хүнс хэрэглэж сурах.

6. ГАР УТСАА ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭХ

Хичээл сургалтын үед гар утсаа өөртөө болон бусдад саад учруулахгүйн тулд хэрэглэхгүй байх. Шаардлагатай тохиолдолд зөвшөөрөл авна.

Мэдээлэл оруулсан Bolovsrol complex

Сэтгэгдэл бичих

Та емэйл хаягаа зөв оруулах ба одтой хэсгийг заавал бөглөнө үү *

*
*