'; Боловсрол цогцолбор сургууль » “ӨРСӨЛДӨЖ БИШ ӨӨДӨӨ ХАМТДАА”

“ӨРСӨЛДӨЖ БИШ ӨӨДӨӨ ХАМТДАА”

          “ӨРСӨЛДӨЖ БИШ ӨӨДӨӨ ХАМТДАА” уриан дор дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 360 гаруй багш, ажилтанг хамруулсан нэгдсэн арга хэмжээг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа. 
          Уг арга хэмжээг Боловсролын хэлтсийн дарга Н.Алтансүх нээж, эмэгтэйчүүдийн зөвлөл, эрэгтэйчүүдийн зөвлөл, залуучуудын зөвлөл, ҮЭХ хамтран амжилттай зохион байгууллаа. Багш ажилчдад оюуны хөрөнгө оруулалт хийж “Хувийн санхүүгээ хэрхэн удирдах вэ?”, “Бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвийн хүрээнд сонирхолтой лекц уншсан Finsight Corp ХХК-ийн захирал Г.Наранзул, Супер рубин ХХКийн захирал Э.Халиун нартаа ажлын амжилт хүсье.
          Сургууль тус бүрээс 1 ЗАН-ийг 1 сая төгрөгний сугалаагаар урамшуулж, нийтдээ 4 сая төгрөг бүхий азтан тодрууллаа.
     Энэхүү үйл ажиллагааг дэмжин заал танхим болон хамт олноороо үйлчилж ажилласан А.Өсөхжаргал даргатай Насан туршийн суралцахуйн төвийн хамт олон, Г.Даваасүрэн даргатай Өргөө СТ-ийн хамт олон, Эрчим хамтлагт нийт багш ажилчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.
 

Мэдээлэл оруулсан Bolovsrol complex

Сэтгэгдэл бичих

Та емэйл хаягаа зөв оруулах ба одтой хэсгийг заавал бөглөнө үү *

*
*