'; Боловсрол цогцолбор сургууль » “ДЭЭРЭЛХЭЛ ДЭЛГЭРЭХ ЁСГҮЙ”

“ДЭЭРЭЛХЭЛ ДЭЛГЭРЭХ ЁСГҮЙ”

☝Хүүхдийг үе тэнгийн дээрэлхэл, дарамт, гадуурхалт, аливаа хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэднийг зөв хүн болгон төлөвшүүлэхэд уриалах, иргэд, олон нийтийг татан оролцуулах, нийгмийг соён гэгээрүүлэх, сурталчлан таниулах, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгахад аяны зорилго оршино.
✅Хамтран зохион байгуулагч:
👏Цагдаагийн ерөнхий газар
👏Боловсролын ерөнхий газар
👏Нийслэлийн Засаг даргын тамгын газар
👏Нийслэлийн боловсролын газар
✅Хүрэх үр дүн:
📌Хүүхдэд эрсдэл учруулж болох сөрөг нөлөөг бууруулах, гэмт хэрэгт өртөх хүүхдийн тоо буурч, хүүхдийн эрх, аюулгүй байдал хангагдана.
📌Өсвөр насны хүүхэд бүр дээрэлхлийн хор уршгийг ойлгож, таньж, тэдэнд эерэг зөв хандлага төлөвшинө.
📌Хүүхдээр дамжуулан насанд хүрэгчдийн зан үйл, хандлага өөрчлөгдөж нийгэмд эерэг үр нөлөө үзүүлнэ.
🥰МАНАЙ СУРГУУЛЬ НЭГДЭЖ БАЙНА. ТА БАС НЭГДЭЭРЭЙ…

Мэдээлэл оруулсан Bolovsrol complex

Сэтгэгдэл бичих

Та емэйл хаягаа зөв оруулах ба одтой хэсгийг заавал бөглөнө үү *

*
*