'; Боловсрол цогцолбор сургууль » ЦЭРЭГ СПОРТЫН “ДӨЛ” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН

ЦЭРЭГ СПОРТЫН “ДӨЛ” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН

Дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл-2024” цогцолбор тэмцээн ЕБС-иудын ахлах ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнийг Монгол улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор баталсан “Хүүхэд,залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх” үндэсний хөтөлбөр, МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол цэргийн нэгдсэн холбооноос санаачилсан “Бидний бахархал” төслийн арга хэмжээний хүрээнд дүүргийн Засаг даргын нэрэмжит болгон зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Цэрэг-спортын “Дөл-2024” тэмцээн гарааны өмнөх ажиллагаа, жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулаан, эмнэлгийн норматив, химийн норматив, гранат, буухиа гэсэн төрлүүдээр өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа. Боловсрол сургуулийн А.Эрхэмбаяр захирагчтай “Соёмбо-5” тасаг 42 оноогоор 1-р байранд, М.Энх-Амгалан захирагчтай “Дөл-2” тасаг 34.2 оноогоор 3-р байранд тус тус шалгарч, Тэргүүний тасгийн захирагчаар Боловсрол сургуулийн “Соёмбо-5” тасгийн захирагч А.Эрхэмбаяр шалгарлаа.

Энэ жилийн цогцолбор тэмцээний үеэр шилжин явах цомыг гардуулсан нь онцлог байлаа.

Тэргүүн байр эзэлсэн Боловсрол сургуулийн А.Эрхэмбаяр захирагчтай “Соёмбо-5” тасаг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Нийслэлийн аварга шалгаруулах “Дөл-2024” тэмцээнд оролцоно. Тус тэмцээн 2024 оны 04 сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

Нийт тасгийн гишүүдэд болон бэлтгэсэн багш Т.Ганболд, Т.Отгонбаатар нартаа баяр баяр хүргэж Нийслэлийн тэмцээнд нь амжилт хүсье.

Мэдээлэл оруулсан Bolovsrol complex

Сэтгэгдэл бичих

Та емэйл хаягаа зөв оруулах ба одтой хэсгийг заавал бөглөнө үү *

*
*