'; Боловсрол цогцолбор сургууль » “БИД АМЖИЛТЫН ЭЗЭД-2024” ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ

“БИД АМЖИЛТЫН ЭЗЭД-2024” ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ

Хандлагаараа үлгэрлэгч, хариуцлагатай, мэдлэгээрээ манлайлагч, эрүүл Монгол иргэнийг төлөвшүүлэх алсын хараатай Нийслэлийн ерөнхий боловсролын Боловсрол сургуульд энэ хичээлийн жилд бага, дунд ахлах нийт 84 бүлгийн 2887 суралцагч суралцаж, хичээлээс гадуур хүүхэд хөгжүүлэх 24 төрлийн дугуйлан секцүүдэд 980 гаруй суралцагч, хүүхдийн оролцооны чиглэлээр 21 төрлийн үйл ажиллагаанд 2393 хүүхдүүд тус тус хамрагдсан.

Энэ хичээлийн жилд Нийслэлийн ерөнхий боловсролын Боловсрол сургуулийн сурагчид дүүрэг, нийслэл, улс, олон улсын уралдаан тэмцээнд амжилт гаргасан суралцагчдаа алдаршуулан танилцуулж мөн суурь боловсрол эзэмшин амжилттай төгсч буй сурагчдыг шагнаж урамшууллаа.

Мөн эрүүл хүүхэд хөтөлбөрийн хүрээнд хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд бүр 4 дүгээр цагийн завсарлагаанаар “Бий биелгээ” бүжгийг хийж хэвшсэн бөгөөд энэхүү өдөрлөгийн үеэр 7, 8, 9 дүгээр ангийн төлөөлөл сурагчид бий биелгээгээ сонордуулсан юм.

Мэдээлэл оруулсан Bolovsrol complex

Сэтгэгдэл бичих

Та емэйл хаягаа зөв оруулах ба одтой хэсгийг заавал бөглөнө үү *

*
*