Монгол, Солонгосын ахлах ангийн сурагчдын соёл, шинжлэх ухааны илтгэлийн уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол улс, БНСУ-ын ахлах ангийн сурагчдын үндэсний соёл, уламжлал, байгалийн ухаан, шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг харилцан танилцуулах, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзэл хандлагыг төлөвшүүлэх, олон улсын нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Аннён, Сайн уу!” соёл, шинжлэх ухааны илтгэлийн уулзалт амжилттай зохион байгуулагдаж Hello World Korea байгууллагын захирал хүрэлцэн ирж сурагчидтай уулзлаа.
Тус үйл ажиллагааг МЭИТМЭ-ийн Багануур салбар, Hello world Korea, Багануур дүүргийн Боловсрол сургуулийн хамтын оролцоотойгоор зохион байгуулж, ахлах ангийн гурван багийн нийт 10 сурагч оролцон, хоёр орны соёл, байгаль орчин, шинжлэх ухааны чиглэлээр илтгэл хэлэлцүүлж, мэдлэг, туршлагаа хуваалцлаа.
Сурагчид илтгэлээрээ дамжуулан үндэсний өв соёл, уламжлалаа сурталчлахын зэрэгцээ байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрийг хадгалах, шинжлэх ухаан, технологийн хөгжил, байгалийн ухааны ололт амжилтын ач холбогдлыг онцлон танилцуулав. Энэхүү уулзалт нь сурагчдын судалгаа хийх, шинжлэх ухаанч сэтгэлгээгээр асуудалд хандах, үзэл бодлоо илэрхийлэх чадварыг хөгжүүлэх, соёл хоорондын ойлголцол, харилцан хүндэтгэлийг бэхжүүлэх үнэ цэнтэй боломж боллоо.
Илтгэлээ амжилттай хэлэлцүүлсэн сурагчид, тэднийг бэлтгэн оролцуулсан багш нар болон хамтран зохион байгуулагч байгууллагууддаа талархал илэрхийлье.
Соёлоороо нөхөрлөж, мэдлэгээрээ холбогдож, шинжлэх ухаанаар хөгжин, байгаль дэлхийгээ хамтдаа хайрлан хамгаалцгаая!
2026.10.19








































Visit Today : 183
Visit Yesterday : 244
Total Visit : 382066