🏫 Багануур дүүргийн Ерөнхий боловсролын “Боловсрол” сургууль нь дүүргийн Засаг дарга болон “Багануур Ус” байгууллагын хамтын ажиллагаа, дэмжлэгтэйгээр сургуулийн хэрэглээний халуун усны шугам хоолойн засварын ажлыг амжилттай гүйцэтгэлээ.
🔧 Тус ажлын хүрээнд нийт 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэглээний халуун усны шугам хоолойн засвар хийгдсэн нь сургуулийн инженерийн шугам сүлжээний хэвийн ажиллагааг хангах, багш, ажилтан, суралцагчдын сурч, ажиллах орчныг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
🤝 Сургуулийн орчныг сайжруулах, хүүхэд бүрийн сурч хөгжих таатай нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Багануур дүүргийн Засаг дарга болон “Багануур Ус” ОНӨҮГ-ын хамт олонд сургуулийнхаа нийт багш, ажилтан, суралцагчдын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
💙 Хүүхэд бүрийн сурч хөгжих таатай орчны төлөө хамтдаа!
#БоловсролСургууль #ХамтынАжиллагаа #СургуулийнОрчин















Visit Today : 183
Visit Yesterday : 244
Total Visit : 382066