Тус хөтөлбөр нь хүүхэд багачууд англи хэлээр захидал солилцох замаар хоёр орны үндэсний соёл, уламжлал, ёс заншилтай харилцан танилцах, найрамдалт харилцаа, нөхөрлөлийг бэхжүүлэх, эх дэлхийгээ хайрлан хамгаалах үзэл хандлагыг төлөвшүүлэх зорилготой юм.
Хөтөлбөрт Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, математикчид, эрдэмтдийн нэгдсэн холбоо (МЭИТМЭ)-ны Багануур салбар, БНСУ-ын Hello World Korea байгууллага, Боловсрол сургуулийн бага ангийн сурагчид, багш нар хамтран оролцлоо.
БНСУ-ын сурагчид даавуун уутан дээр өөрсдийн гараар зураг зурж, англи хэлээр захидал бичин илгээсэн бол Монголын сурагчид ил захидал (postcard) дээр хариу захидлаа бичиж, номын хавчуургыг өөрсдөө урлан чимэглэж, найз нөхдөдөө илгээлээ. Хүүхдүүдийн гараар бүтсэн эдгээр бүтээл нь тэдний бүтээлч сэтгэлгээ, чин сэтгэл, нөхөрлөлийн үнэ цэнийг илэрхийлсэн онцгой дурсамж боллоо. 
Хөтөлбөрийг хамтран зохион байгуулж БНСУ-аас зориод ирсэн Hello World Korea захирал Jeong-Yoon, Kim, МЭИТМЭ-н УЗГ докторант Erdene Bolor -тоо баярлалаа, Боловсрол сургуулийн захирал Б. Буянхишиг, Багануур салбарын хамт олон, сурагчдаа үргэлж дэмждэг анги удирдсан багш нар болон идэвхтэй оролцсон нийт сурагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. 
2026.10.19


































































Visit Today : 183
Visit Yesterday : 244
Total Visit : 382066