'; Боловсрол цогцолбор сургууль » Сургуулийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан

Сургуулийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан

        Боловсролын тэргүүний ажилтан, сумын манлай заан Найдангийн Энхбаатар багшийн нэрэмжит 2023-2024 оны хичээлийн жилийн сургуулийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хичээлийн I байрны спорт зааланд VI-VII анги, VIII-IX анги, X-XII анги гэсэн гурван ангилалаар амжилттай зохион байгуулагдлаа.

           Нийт 86 өсвөрийн бөхчүүд хурд хүч, авхаалж самбаа, уран мэхээ уралдуулан барилдаж VI-VII ангийн ангилалд 7-3 ангийн сурагч Ө.Азжаргал түрүүлж, 7-7 ангийн сурагч Г.Майкл-Оджаргал үзүүрлэж 7-1 ангийн сурагч Д.Билгүүнбат, 7-4 ангийн сурагч О.Отгонтөгс нар шөвгөрлөө.

VIII-IX ангийн ангилалд 9-3 ангийн сурагч Б.Сайнбаяр түрүүлж, 8-2 ангийн сурагч Б.Сүхбат үзүүрлэж 9-5 ангийн сурагч Б.Яндаг-Эрдэнэ, 9-3 ангийн сурагч М.Баярсайхан нар шөвгөрсөн бол X-XII ангийн ангилалд 12-5 ангийн сурагч Б.Баярбаатар түрүүлж, 12-3 ангийн сурагч М.Энхмэнд үзүүрлэж 12-2 ангийн сурагч Э.Зөвлхам  шөвгөрсөн.

“Уран барилдаанч” бөхөөр 6-5 ангийн сурагч Г.Ананд, 7-4 ангийн сурагч Э.Мөнх-Эрдэнэ, 12-4 ангийн сурагч Н.Өсөх-Ирээдүй нар тус тус тодорлоо.

Зохион байгуулсан: Боловсрол цогцолбор сургуулийн захиргаа, “Эрчүүдийн зөвлөл”

Ивээн тэтгэсэн: Н.Энхбаатар багшийн аав ээж, “Багануур Эсгий” ХХК , “SC studio” ХХК, найз нөхөд, шавь нар

Мэдээлэл оруулсан Bolovsrol complex

Сэтгэгдэл бичих

Та емэйл хаягаа зөв оруулах ба одтой хэсгийг заавал бөглөнө үү *

*
*